Туркийн Истанбулд өнөөдөр (2022.02.24) Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх, сонгомол барилдааны чансааны оноо олгох тэмцээн эхэлнэ.
Тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглоно.
Хоёрдугаар сарын 23
23:00 – 00:00 Сугалаа, сонгомол
Хоёрдугаар сарын 24
15:30 - 19:30 Урьдчилсан шат, сонгомол: 55, 60, 63, 67, 87, 97, 130кг.
20:00 Сугалаа, эмэгтэй чөлөөт бөх
22:00 – Нээлтийн ёслол.
23:00 – 01:30 ФИНАЛ сонгомол: 55, 60, 63, 67, 87, 97, 130кг.
Хоёрдугаар сарын 25
15:30 - 19:30 Урьдчилсан шат, сонгомол: 72, 77, 82кг.
15:30 - 19:30 Урьдчилсан шат, эмэгтэй: 57, 62, 68, 76кг.
20:00 Сугалаа, эрэгтэй чөлөөт бөх.
23:00 – 01:30 ФИНАЛ сонгомол: 72, 77, 82кг.
23:00 – 01:30 ФИНАЛ эмэгтэй: 57, 62, 68, 76кг.
Хоёрдугаар сарын 26
15:30 - 19:30 Урьдчилсан шат, эрэгтэй: 97, 125кг.
15:30 - 19:30 Урьдчилсан шат, эмэгтэй: 50, 53, 55, 59, 65, 72кг.
23:00 – 01:30 ФИНАЛ эрэгтэй: 97, 125кг.
23:00 – 01:30 ФИНАЛ эмэгтэй: 50, 53, 55, 59, 65, 72кг.
Хоёрдугаар сарын 27
15:30 - 19:30 Урьдчилсан шат: 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92кг.
23:00 – 01:30 ФИНАЛ эрэгтэй: 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92кг.
Сэтгэгдэл ( 2 )
зурагтаар дамжуулах уу
Орхон хэзээнээс барилдах вэ, сураг байна уу