Кёкүтэнхо "Ошима" дэвжээг НАЙМАН бөхтэй дахин сэргээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

В.Даваа, Токио хот

Мэргэжлийн сүмогийн Ошима дэвжээ дахин нээгдсэн талаар бид мэдээлсэн. Энэ дэвжээнд анхны монгол сүмочид болох Д.Батбаяр Кёкүшюүзан, Н.Цэвэгням Кёкүтэнхо, М.Энхбат Кёкүтэнзан тэргүүтэй зургаан элсэн барилдаж эхэлснээр монголчуудын сүмод хүч сорих замнал  эхэлсэн түүхтэй.

Гэрэл зургийг Вандан Даваа

2012 оны дөрөвдүгээр сард Ошима багш тэтгэвэрт гарч, дэвжээгээ залгамжлах эрхийг Н.Цэвэгням Кёкүтэнход уламжлуулсан ба тэр үед ид барилдаж байсан  Н.Цэвэгням нэг галын Томоцүна дэвжээнд шилжин барилдсанаар Ошима дэвжээ одоогоос 10 жилийн өмнө хаагдсан  юм.

Н.Цэвэгням Кёкүтэнхо 2015 оны долоодугаар сарын Нагоя башёд зодог тайлж, Томоцүна дэвжээнд  Ошима багшийн нэрээр багшлах байсан ч Томоцүна багш дэвжээ тэргүүлэн багшлах насны  хязгаар дүүрч, туслах багшийн ангилалд шилжихдээ тэргүүн багшийн эрхээ Н.Цэвэгням Ошима багшид шилжүүлж, багшлах эрх ба нэрээ  солилцон  Н.Цэвэгням Томоцүна дэвжээг тэргүүлэх болсон билээ.

Өмнөх үеийн Томоцүна багш болох Ошима багш  2022 оны хоёрдугаар сард тэтгэвэрт гарсан учир Н.Цэвэгнямд Томоцүна дэвжээг үргэлжлүүлэн тэргүүлэх эсвэл өөрийн унаган дэвжээ болох Ошима дэвжээгээ дахин нээх гэсэн сонголт тулгарчээ.

Тэрээр өөрийг нь анх сүмод хөтлөн оруулж, аж амьдралын гараагаа эхэлсэн Ошима дэвжээгээ сэргээн нээхээр шийдэж,  Ошима багшийн нэрээ сонгосон байна.

Гэрэл зургийг Вандан Даваа

Өнөөдөр  Ошима дэвжээнд Томоцүна дэвжээнд харьяалагдаж байсан бие бүрэлдэхүүн бүгдээрээ шилжин, шинээр баригдах дэвжээгээ ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн дүүрэг байрандаа үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр тогтсон байна.

Ошима дэвжээ:

Ояката Кёкүтэнхо

Туслах багш: Тамагаги ояката, Кирияма ояката

Макүүчи зиндааны Кайсэй тэргүүтэй 8 сүмоч

Дэвжээн дэхь 3 шүүгч ба гёожи засуул, ёбидаши 2, үсчин  нэг гэсэн бүрэлдэхүүнтэй гараагаа эхлүүлж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.54) 2022 оны 02 сарын 27

Butgii ataarhaj bai doorhi hun gyai! Танихгүй тантай заавал ярих уу ххх. Эх орондоо ирж бгаа хүн хамаатан садан ах дүүсээ хурдан харах гээ биз дээ. Монгол хүмүүс хаана ч жаргалтай амьдарч байх ёстой. Амжилт хүсье

0  |  1
zochin(87.214.24.143) 2022 оны 02 сарын 26

mongold irehdee mongol hun shig baij uzeerei 1 udaa buynt uhaad taarch baisan neeh ih zantai durak baina le, munkh naslah ym shig bitgii ih zan gargaj bai , esvel munkhiin usaa uugaad ireerei amjilt husehgui

1  |  2
зочин(66.181.184.70) 2022 оны 02 сарын 26

ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ

2  |  2
Багш(202.126.88.47) 2022 оны 02 сарын 26

Амжилт хүсье.

2  |  0
Гийчин(202.55.188.81) 2022 оны 02 сарын 26

За барилдаад байж дээ.Амжилт хүсье

2  |  1
Top