Украины хөлбөмбөгийн од Андрей Шевченко Оросын цэргийн түрэмгийлэл эхэлж, байдал хурцдаж байгаа энэ үед ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриаллаа.
Андрей Шевченко инстаграм хуудсандаа “Украина миний эх орон. Би үргэлж өөрийн улс орон, ард түмнээр бахархдаг. Сүүлийн 30 жилд бид маш хүнд хэцүү олон зүйлийг даван гарч, улс орон, үндэстэн гэдгээ батлан харуулсан. Үнэнч шударга, хөдөлмөрч, эрх чөлөөнд дуртай ард түмэн. Энэ бол манай гол ололт, хөрөнгө. Өнөөдөр бид бүхний хувьд хэцүү үе ирээд байгаа ч бид нэгдэх ёстой. Эв нэгдэлтэй байхад бид ялна. Украин мандтугай” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )