Дарья Белодед оросуудыг Путины эсрэг жагсахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25


Дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт жүдоч Дарья Белодед Оросын ард түмэнд хандан, Путины эсрэг жагсаал хийхийг уриаллаа.

Дарья олон нийтийн сүлжээнд
 

Оросууд аа! Гуйж байна. Гудамжинд гарч, жагсацгаа! Украинд туслаарай! Дайныг зогсооцгооё! Гуйж байна! Бидэнд энх тайван хэрэгтэй!

Танай, манай аль аль талын хүмүүс үхэх болно. Яг одоо л хөдлөх хэрэгтэй” гэж бичжээ.
 

Мөн “ОХУ Украины эсрэг дайн эхэллээ. Украинчууд эх орноо хамгаална, ялах болно. Дэлхий ертөнц путиныг зогсоох ёстой” гэж бичихдээ Путины нэрийг жижгээр бичсэн байна.

Дарья Белодед 501 мянган дагагчтай инстаграм хуудсандаа англиар Оросын түрэмгийллийг зогсоохыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top