"Бээжин 2022" өвлийн Паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэнэ. Тус наадамд оролцох манай баг энэ сарын 27-нд Бээжинг зорих юм.
Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. "Сочи 2014", "Пенчан 2018" Паралимп наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд тугчаар ажиллана.
2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )