Монголын хоёр бүсгүй шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Туркийн Стамбул хотод болж байна.

Өнөөдөр (2022.02.25) эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд нар барилдав.

Манай хоёр бүсгүй жиндээ тус бүр гурван өрсөлдөгчөө илт давуу цэвэр ялалт авснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Шигшээ барилдаан Монголын цагаар 23:00 минутад эхлэх бөгөөд Х.Болортуяа ДАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн бөх Болгарын Евелина Николоватай, С.Цэрэнчимэд АНУ-ын Мэллори Килттэй тус тус барилдана.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top