Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Соколь” компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр 1/8 шигшээд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Германы Элина Бруггерийг оноогоор цэвэр (12:1), 1/4 шигшээд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вероника Чумикова, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Польшийн Анжелина Лысак нарыг тус бүр цэвэр дарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Болгарын Эвелина Николоваг 6:2-оор илүүрхэж яваад цэвэр даруулж харамсалтай ялагдлаа.
Монголын чөлөөт бөхийн холбоо
57 кг.
1. Эвелина Николова (Болгар).
2. Х.Болортуяа (Монгол).
3. Вероника Чумикова (ОХУ), Ирина Курочкина (Беларусь)
Сэтгэгдэл ( 0 )