Туркийн Истанбулд дэлхийн чансаа олгох сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд өндөрлөлөө.
Манай Б.Болортуяа 53 кг-д түрүүлсэн бол 50 кг-д Д.Отгонжаргал хүрэл медаль авлаа. Ийнхүү эмэгтэй төрөлд барилдсан манай 4 бөх бүгд медаль авлаа.
Эмэгтэй
50 кг.
1. Алина Эмилия Вук (Румын).
2. Полина Лукина (ОХУ).
3. Миглена Селишка (Болгар), Д.Отгонжаргал (Монгол).
53 кг.
1. Б.Болортуяа (Монгол).
2. Милана Дадашева (ОХУ).
3. Доминик Оливия Париш (АНУ), Юлия Леорда (Молдав).
55 кг.
1. Жакарра Винчестер (АНУ).
2. Катаржина Кравчик (Польш).
3. Александра Скиренко, Екатерина Исакова (хоёулаа ОХУ).
59 кг.
1. Анастасия Ничина (Молдав).
2. Жаргалма Цыремпилова (ОХУ).
3. Алена Колесник (Азербайжан), Йовита Мария Вржесейн (Польш).
65 кг.
1. Форрест Молинари АНУ.
2. Малори Велт (АНУ).
3. Хадижа Жласст (Тунис), Эмма Патрсия Брунтил (АНУ).
72 кг.
1. Жамила Вакбергенова (Казахстан).
2. Анна Кармен Шелл (Герман).
3. Александра Анхель (Румын), Дануте Домикайтите (Литва).
Сэтгэгдэл ( 0 )