Яшар Догу: Мөнгөн медальт М.Лхагвагэрэлийн барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Өчигдөр Туркийн Истанбул хотын “Basaksehir Spor Parki” спорт цогцолборт Яшар Догу нэрэмжит тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн барилдаан эхэллээ. Энэ өдөр 97, 125 кг-ын жингийн барилдаанууд болсон.

Хүнд жингийн М.Лхагвагэрэл энэ жиндээ дэлхийд өрсөлдөх бөх гэдгээ харуулж, мөнгөн медаль хүртлээ.  

1/8 финал

М.Лхагвагэрэл (Монгол) - Юсуп Батырмурзаев (Казахстан) - 2:1

1/4 финал

Геннадий Кудинович (Герман) – М.Лхагвагэрэл (Монгол) - 1:6

1/2 финал

Ацамаз Теблоев (ОХУ) – М.Лхагвагэрэл (Монгол) - 3:4

Финал

Таха Акгуль (Турк) – М.Лхагвагэрэл (Монгол) – 10:0

125 кг.

1. Таха Акгюль (Турк).

2. М.Лхагвагэрэл (Монгол).

3. Юсуп Батырмурзаев (Казахстан), Даниэль Лигети (Унгар).

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмжигч(139.5.217.195) 2022 оны 03 сарын 03

Бас 97,86,74ын тамирчид олон улсын тэмцээнд 1давж чадахгүй байж яаж тив дэлхий олимпоос медаль авах вэ.Эрэгтэй дасгалжуулагчдаа даруй өөрчил ,бас өөрсдөө сахилга баттай хөдөлмөрлө,хичээ чадахгүй бол зайгаа тавьж өгцгөө.Өрсөлдөгчийнхөө хөлд өрж үргэлжлүүлээд мэх хийж чадахгүй .Тамирчдынхаа өмнөөс ичих хэцүү юм аа

0  |  1
Дэмжигч(139.5.217.195) 2022 оны 02 сарын 28

Хүний хөлд орж чадахгүй,орсон хойноо залгуулаад мэх хийж чадахгүй хүний хөл тэврээд хэвтээд байвал чөлөөт бөхөөр ахихгүй дээ.Таха аваргатай үндэсний бөх барилдаад байх юм,урамгүй гэдэг нь .Мөнхтөр өө Лхагвагэрэлд хувиараа ч боловч Ойдов аварга, Баянаа аварга гээд ахмадуудаас зөвлөгөө аваач .

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 02 сарын 27

turkees n avilga shaachagui l bol boloo

0  |  0
Зочин(122.201.31.68) 2022 оны 02 сарын 27

Энэ үндэсний бөх гэж явсаар байгаад байдаг л нэг явдаг жорлон болоод дуусах нь дээ, уг нь чөлөөтөөрөө явбал гайгүй л юмсан

0  |  0
Зочин(202.9.47.20) 2022 оны 02 сарын 27

Хэвтээ барилдаан сурч байж тэмцээнд оруулмаар юм. Монгол бөх л барилдлаа. Энэ явахгүй.

0  |  1
Top