Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг өнөөдөр (2022.02.28) зарлалаа.
Зүүний магнайг ёкозүна Тэрүнофүжи тэргүүлж байна. Гурав дахь банцүкэдээ ганцаараа ёкозүна цолтой бичигдэж байгаа юм. 2020 оны 11 дүгээр сараас хойш мэргэжлийн сүмо шинэ озэкитэй болсон нь Митакэүми. Харин Шёодай, Такакэйшёо хоёр хуучин озэки хоёулаа энэ башёд кадобан болсон тул цолоо хамгаалж барилдах юм.
Вакатакакэгэ, Аби нар анх удаа сэкивакэ цол авлаа. Хоёр шинэ сэкивакэ төрж байгаа нь 2017 оноос хойш анх тохиолдож байгаа хэрэг юм. Манай бөх Хоошёорюү Барууны комүсүби болсон. Тэрээр гадаадын 27 дахь комүсүби болж байна. цар тахлын хөл хорионы дэглэм зөрчсөн озэки асан Асанояма макүшитад уналаа.
Ёошёояма Б.Анхбаяр нэрээ Токисоүма болгон өөрчилжээ.
Банцүкэд 618 бөх бичигдлээ. Коконоэ дэвжээ 27, Хаккакү дэвжээ, Такасаго, Таманои дэвжээ тус бүр 24 бөхтэй удааллаа. Монголын 20 бөх барилдах бол Хятад, Бразил, Орос, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украинаас тус бүр нэг сүмоч барилдаж байна.
ХАВРЫН ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ
Ёкозүна Тэрүнофүжи
Шёодай Озэки Такакэйшёо
озэки Митакэүми
Вакатакакагэ Сэкивакэ Аби
Таканошёо Комүсүби Хоошёорюү
Дайэйшёо Маэгашира-1 Үра
Ичиножёо М-2 Тамаваши
Ооношёо М-3 Мэйсэй
Кирибаяма М-4 Эндо
Такарафүжи М-5 Ишиүра
Хокүтофүжи М-6 Котоновака
Такаясү М-7 Окиноүми
Чиёошёома М-8 Саданоүми
Тобизарү М-9 Вакамотохарү
Шиманоүми М-10 Аойяма
Миёогирюү М-11 Тэрүцүёоши
Котоэко М-12 Чиёотайрюү
Чиёомарү М-13 Чиёонокүни
Котошёохо М-14 Ютакаяма
Акүа М-15 Точиношин
Нишикиги М-16 Котокүзан
Кагаяки М-17 Ичиямамото
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-2 Азүмарюү С.Тодбилэг
З-7 Миторюү Б.Төрболд
З-9 Дайшёохо Ч.Шижирбаяр
Макүшита
Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр
Б-5 Хокүсэйхо Э.Даваанинж
З-13 Тамашёохо Э.Энхманлай
Б-35 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр
Б-44 Араүма Б.Төртогтох
Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат
Санданмэ
З-3 Сакигакэ Я.Баттүшиг
Б-8 Хокүтомарү Н.Чинзориг
З-46 Саданохикари Д.Наранцогт
Жонокүчи
З-13 Котокэнрюү Г.Билгүүн
Сэтгэгдэл ( 1 )
Одоо энэ сумог сонирхдог уздэг хун байдаг юм болов уу, хеерхий