Жүдо: Казанийн Их Дуулгыг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Олон улсын жүдо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 20-22-нд ОХУ-ын Казаньд болох хуваарьтай байсан Их Дуулга тэмцээнийг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдлээ.

IJF холбооны тэргүүн Мариус Визер “Сүүлийн үед олон улсын байдал хурцадмал болоод байна. Манай спортын ертөнц нэгдмэл, хүчтэй байж, нэг нэгнээ дэмжин, энх тайван, найрамдал, эв санааны нэгдлийн төлөө тэмцэх ёстой. Жүдогийн гэр бүл удахгүй Зүүн Европт энх тайван тогтоно гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Мөн Европын жүдо бөхийн холбооноос ОХУ-д болох байсан идэрчүүдийн Европын Цом, насанд хүрэгчдийн Европын Цом хоёр тэмцээнийг цуцалсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(103.26.193.227) 2022 оны 03 сарын 01

Оросын бөхчүүдийг тэмцээнд оруулахгүй татгалзах ёстой. Путины түрэмгийлэлд бугд хариуцлага хүлээх ёстой

1  |  0
Top