Украины алдарт боксчин, олимпын хошой аварга, дэлхийн хошой аварга, мэргэжлийн боксын гурван жингийн дэлхийн аварга асан Василий Ломаченко эх орноо хамгаалахаар нутагтаа иржээ.
Василий удахгүй WBA, WBC, IBF, WBO холбооны аваргын бүсийн төлөө тулалдах гэж байгаа. Гэвч эх орон нь хүнд байдалд ороод байхад тэр гадаадад бэлтгэл хийгээд суугаад байхыг хүссэнгүй.
Төрсөн хот Белгород-Днестровскод ирж, хамгаалалтын батальонд элсжээ. Тус батальон хотоо хорлон сүйтгэгч, дээрэмчдээс хамгаалах үүрэгтэй.
Хотын дарга Виталий Граждан фэйсбүүк дээрээ “Манай хотын хамгаалалтад Василий Ломаченко байгаа. Ард иргэд ээ, амгалан тайван байж болно гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
oros sterguud nudargaar bish zebsgeer baildah bailgui dee\n
Амжилт