Чөлөөт бөх: Оросын шигшээ баг Европын АШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Ирэх гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 3 хүртэл Унгарын нийслэл Будапешт хотод сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно.

ОХУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцохгүй болжээ. Харин энэ нь Украины асуудалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Бид тивийн аваргад оролцохгүй болсон. Хэд хэдэн асуудал гарсан. Харин дэлхийн аваргын тэмцээнд оролцох эсэхээ дараа шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top