Чөлөөт бөхийн Европын U-23 залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-13-нд Болгарын Пловдив хотод явагдана. Тус тэмцээнд оролцохоор цугларалтад гараад байсан ОХУ-ын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэж шийдсэн байна.
Дэлхий даяар бараг бүх спортын төрөлд орос тамирчдыг тэмцээнээс хасаж байгаа. Харин ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Залуучуудын тивийн аваргын тэмцээн ирэх даваа гарагт эхлэнэ. Харамсалтай нь бид оролцохгүй. Тэмцээнээс хасагдаагүй ч үүсээд байгаа нөхцөл байдлыг тооцоолоод бид өөрсдөө оролцохгүй шийдвэр гаргасан” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )