Японы “ITmedia" компанийн Нэтораба сайтаас “Хэйсэй үеийн таны хайртай озэки хэн бэ” санал асуулга явуулжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 20-26-ны хооронд явуулсан бөгөөд 2772 хүн оролцсон байна. Хэйсэй эринд мэргэжлийн сүмод 22 озэки төрсний дотор ард түмний хайрыг татсан маш олон бөх байлаа.
Ингээд сүүлийн байраас эхлэн танилцуулья.
22-р байр
Дэжима 26 санал
21-р байр
Асашио 31
20-р байр
Котомицүки 33
19-р байр
Барүто 47
18-р байр
Конишики 56
17-р байр
Точиношин 57
16-р байр
Котоошюү 58
15-р байр
Миябияма 60
14-р байр
Такаясү 63
13-р байр
Котошёогикү 65
12-р байр
Мүсояма 69
11-р байр
Таканонами 81
10-р байр
Чиёотайкай 89
9-р байр
Шёодай 94
8-р байр
Точиазүма 108
7-р байр
Хокүтэнюү 134
6-р байр
Гоэйдо 155
5-р байр
Киришима 196
4-р байр
Митакэүми 235
3-р байр
Такакэйшёо
Такакэйшёо 240 санал авсан. Маш хүчтэй түлхэн дайрдаг энэ озэки Эзэн хааны цомыг хоёр удаа өргөсөн. 2019 оны Хаврын тэмцээний дараа озэки цол хүртсэн ч гэмтлийн улмаас хоёр тэмцээний дараа цолоо алдсан. Гэвч тэр жилийнхээ Намрын тэмцээнд 12 даван, цолоо эргүүлэн авсан юм. Никкан Спортс сонины газраас явуулдаг “Таны хайртай бөх хэн бэ” асуулгад 2020, 2021 хоёр жил дараалан манлайлж, япончуудын хайртай бөх гэдгээ батлаад байгаа.
2-р байр
Кайо
337 саналтай Кайо аман хүзүүдлээ. 2000-2011 оны хооронд озэки цолтой барилдсан түүнийг ёкозүна болох ёстой байсан бөх гэж үздэг хүн олон. Кайо дээд зиндаанд 107 башё барилдсан амжилтаараа тэргүүлдэг. Асар хүчтэйгээрээ алдартай энэ бөх 38 настайдаа зодог тайлсан.
1-р байр
Асанояма
538 саналаар тасархай түрүүлсэн Асанояма өдгөө хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхээ хасуулж, макүшитад унаад байгаа. 2020 онд озэки болсон. Одоогийн япон бөхчүүдээс ёкозүна цолонд хамгийн ойр бөх гэгдэж байгаа ч барилдах эрх нь сэргэх үед санданмэд байх болов уу. Доороос дахин дэвшихэд сэтгэлийн асар их хүч хэрэгтэйг ёкозүна Тэрүнофүжи харуулсан билээ. Асаноямагийн фэнүүд түүний шийтгэлийг хөнгөлөхийг хүссэн өргөдөл Сүмогийн холбоонд одоо ч илгээсээр байдаг.
Сэтгэгдэл ( 0 )