ОУОХ-ноос гаргасан даалгаврын дагуу дэлхийн олон спортын холбоод орос тамирчдын тэмцээн уралдаанд орох эрхийг нь хасаад байгаа. Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ талаар шийдвэр гаргаагүй байгаа юм.
Украины бөхийн холбооноос ДБНХ-нд хандан, ОХУ-ын Спорт бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцлахыг шаарджээ.
Шаардлагад “Украины ард түмний эсрэг түрэмгийллийн дараа дэлхийн бараг бүх холбоо, тамирчин украинчуудын талд байгаагаа илэрхийлсэн. Гэвч Сербийн иргэн Ненад Лаловичийн удирдаж байгаа ДБНХ одоо болтол байр сууриа илэрхийлээгүй байна” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )