Жүдо бөхийн олимпын аварга, Токио олимпын Японы шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ Коосэй Осака хотын Ёкозүцүми сургуулийн сурагчдад хичээл заалаа. Нийт 200 сурагчийн өмнө тэмцээн уралдаан, амьдралын туршлагаа ярьснаас гадна жүдо бөхийн мэхийг өөрийн биеэр үзүүлэн, заажээ.
Иноүэ “Би таван настайгаасаа жүдо бөхөөр хичээллэсэн. Анх жүдоч аавынхаа бэлтгэлийг хараад ямар гоё юм бэ гэж бодож байснаа санаж байна. 43 нас хүртлээ жүдотой холбоотой байсны ачаар өдий зэрэгтэй явна” гэж хэлээд хүүхдүүдэд амьдралдаа сахиж явах чухал гурван зүйл бий гэж сургалаа.
Үүнд:
1, Мэдээжийн зүйлийг мэдээжийн юм шиг л хийж чаддаг бай. Амжилтад хүрэх хүмүүсийн нийтлэг зүйл бол энэ.
2, Алдаа гаргах, бүтэлгүйтэх нь ичгэвтэр зүйл биш. Алдаа бол амжилт олох эрч хүч юм. Айж эмээлгүй, эрсдэл гарга.
3, Хүн хоорондын харилцааг чухалчлаж байгаарай. Баярлалаа, өглөөний мэнд зэрэг мэндчилгээ байнга хийж байхад туслаж дэмжих хүн хэзээд гарч ирнэ.
Хүүхдүүд “Таны өрсөлдөгч нараас хамгийн хүчтэй нь хэн байсан бэ” гэж асуухад Иноүэ “Шинохара Шиничи. Маш чадалтай. Барьц булаалдаж байхдаа л хүчийг нь мэдэрдэг байсан. Та нарт хэлэхэд амжилт, алдаа гэж бодолгүй одоо байгаа бүхнээ гаргана, хамаг чадлаараа хичээнэ гэж барилдвал илүү амжилтад хүрнэ” гэж хариулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )