ГУРАВДУГААР сард болох Барилдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,

Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 03

Нэг л их олон тэр энэ бөхийн нэрэмжит барилдаан, ямар учиртай юм бэ, чад хийсэн бөхчүүдийнхээ нэрэмжит барилдаан зохиогоод байдаг юм уу, хаашаа юм бэ

0  |  0
Top