Роман Абрамович “Челси” багаа зарах гэж оролдож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Английн “Челси” багийн эзэн, орос тэрбумтан Роман Абрамович ОХУ-ын эсрэг авсан Барууны орнуудын хориг арга хэмжээний дүнд багаа худалдахаар шийджээ.

Швейцар тэрбумтан Хансйорг Висс “Абрамович Англи дахь шилтгээн, байрнуудаа зарах гэж оролдож байна. “Челси” багаасаа ч аль болох хурдан салах гэж хичээж байгаа. Өчигдөр тэр надад багаа зарах санал тавьсан. Өөр гурван хүнд ч бас ижил санал тавьсан байсан. Би 4-5 хоног бодох хэрэгтэй. Гэхдээ Абра арай өндөр үнэ хэлээд байна. “Челси” Романд 2 тэрбум фунт стерлинг өгөх ёстой ч мөнгө байхгүй. Тэгэхээр багийг худалдаж авсан хүн энэ мөнгийг Абрад өгөх ёстой гэсэн үг болно. Би түншүүдтэйгээ хамтраад “Челси”-г авч болох в юм. Гэхдээ сайн судлах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2025 оны 03 сарын 13

Тэнгэрт тулсан үнэтэй, мөнгөөр зодуулж байж л жоохон урагшилдаг багийг авах хүн олдох уу

1  |  0
Top