Өнөөдөр жүжигчин, дуучин, хөгжимчин Жон Бон Жови 60 нас хүрлээ. Бон Жови 40 жилийн өмнө дуучны гараагаа эхэлж, гурав дахь цомог гаргах үедээ хэдийн дэлхийн хэмжээний од болсон байлаа.
Одоо ч тэр уран бүтээлээ хийсээр л байна. Бон Жови ойрын 20 жилдээ зодог тайлах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Ингээд түүний хэлсэн үгнээс толилуулья.
“Би Мик Жаггер, “Роллинг Стоунз”-ийг биширдэг. Мик шиг 63 настайдаа дэлхий тойрсон аялан тоглолт хийж чадах болов уу гэдгээ мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн архивийн дуучин болохыг хүсэхгүй байна”
“Дуу хөгжим хүнд хэцүү үед чамайг дэмжиж чадна. Хүмүүс улс төр, нийгэмд итгэхээ байсан ч хөгжимд итгэсээр байдаг”
“Ялагдлаас айх мэдрэмжээсээ салаагүй байгаа цагт чи хэзээ ч ялж чадахгүй”
“Хэрэв хүмүүс чамд ямар их амжилттай байгаагаа ярьж байгаа бол үнэндээ тийм их амжилттай яваа хэрэг биш гэсэн үг”
“Амжилт гэдэг бол 9 удаа унаж, 10 удаа босохыг хэлнэ”
“Хэрэв та намайг тамлаж алахыг хүсвэл хүлээд л миний анхны таван видеог үзүүлэхэд л болно”
“Миний жинхэнэ анд найзууд, гэр бүлийнхэн маань намайг ажилгүй үедээ аз жаргалгүй байдгийг мэддэг. Би мөнгөгүй болоод ажилладаг юм биш”
“Хэн нэг нь гоё гуталтай байлаа гээд тэр хурдан гүйдэг гэсэн үг биш”
“Би өдөр болгон залбирдаг. Би эрүүл мэндээс өөр юу ч гуйдаггүй”
“Бусад хүний амьдралын нэгэн хэсэг болсон ганц дуу зохиосон байхад мөнх амьдралд алхам ойртлоо гэсэн үг”
Сэтгэгдэл ( 2 )
55 .60 юмуу
Дуралдаг дуучин минь .