Чөлөөт бөх: ДБНХ-ноос орос, беларусь бөхчүүдийг тэмцээнд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Украины асуудлыг хэлэлцлээ.

ОУОХ-ноос хоёрдугаар сарын 25-нд спортын холбоодод ОХУ-ын тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх чиглэл өгсөн. Олон холбоо энэ чиглэлийг дагасан ч Оростой нягт холбоотой ДБНХ-ноос яг хассан шийдвэр гаргалгүй, Оросын тамирчдад өөрсдөд нь тэмцээнд оролцохгүй гэж хэлэх боломж олгон, хүлээж байсан билээ. Гэвч Украины бөхийн холбооноос шаардлага тавьснаар энэ шийдвэрийг гаргахаас өөр аргагүй болжээ.

ДБНХ-ны мэдэгдэлд “Манай холбооноос үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд ОХУ, Беларусын бөхчүүд, дасгалжуулагч, албаны хүмүүсийг ДБНХ-ны тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн тус хоёр улсад 2022 онд болох байсан бүх тэмцээнийг цуцаллаа” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top