Бажранг Пуния Азийн АШТ-ий бэлтгэлээ Иранд хийж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Токио олимпын наадмын хүрэл медальт Бажран Пуния Ираны шигшээ багийн бэлтгэлд оролцохоор Тегеранд очжээ.

Пуния нэгдүгээр сард Москвад сонгомол барилдааны олимпын аварга Роман Власов тэргүүтэй орос бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн. Яшар Догугийн тэмцээнд оролцох гэж байсан ч хөлний гэмтлээр өнжсөн юм.

Тэрээр бүтэн сар Иранд цугларалтад гараад дөрөвдүгээр сард Улаанбаатарт ирж, Азийн АШТ-д оролцох гэнэ.

Иран бөхчүүд Бажрангийг баяртай хүлээн авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top