Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдож буй Өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид гараагаа амжилттай эхлүүллээ.
Өсвөрийн хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн (Варриорс) Э.Тэмүүлэн (УБ Фенсинг) Х.Ананд (Дуэль), Б.Гандөл хүч сорив. Үүнээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрээр тойргын 6 тулааныг бүгдийг ялж, хэсгийн дараах байдлаар топ 5-т эрэмбэлэгдэж, хасагдах 32-т Ливаний тамирчинг 11-10 харьцаатай ялснаар дараагийн шатанд шалгарсан. Улмаар хасагдах 16-д Вьетнамын тамирчинг ялж шөвгийн наймд үлдсэн. Шөвгийн наймд Казахстаны туршлагтай тамирчинтай тун ширүүн өрсөлдөөнийг хийж 15-13 харьцаатай ялж, медалийн болзол хангасан юм. Хагас шигшээд нутгийн сэлэмчинтэй өрсөлдөж, 15-9 харьцаатай ялагдсанаар хүрэл медаль хүртэв.
Батбямбын Гандөл нь Ц.Жигжидсүрэн багшийн удирдлага дор Дуэль клубт хичээллэдэг бөгөөд 2021 оны Өсвөр, Залуучуудын УАШТ-ний аваргаар шалгарсан.
Тэмцээнд МТСХ-ноос 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )