Олон улсын жүдо бөхийн холбооноос Оросын жүдочдыг IJF холбооны туган дор барилдах зөвшөөрөл өглөө. Дэлхийн ихэнх спорт холбоод орос тамирчдыг хасаж байгаа энэ үед энэ нь тун хүмүүнлэг шийдвэр байлаа.
IJF холбооноос “Бид ОХУ-д болох байсан бүх тэмцээнийг цуцалж, шийтгэлээ оноосон. Спорт бол даян дэлхийд энх тайван, найрамдлыг бэхжүүлэх үүрэгтэй. Тийм болохоор орос тамирчдыг бүгдийг нь хоморголон тэмцээнээс хасах нь буруу гэж бид үзэж байна. Тамирчдыг тэмцээнээс хасах шийдвэр нь эсорэгээр хүчирхийлэл, шударга бус байдлыг үүсгэнэ. Энэ дайнд тамирчдын буруу гэж байхгүй. Тиймээс манай холбоо Олимпын хартийн дагуу орос жүдочдод барилдах, тэмцээнд оролцох боломж олгож байна” гэж мэдэгдлээ.
Мөн тус холбооноос Украины жүдо бөхийн холбоонд 200 мянган ам.доллар хандивлах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )