Хойд Солонгос ПУУЖИН ТУРШЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

БНАСАУ өнөөдөр /2022.03.05/ пуужин туршжээ. Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан талаар NHK телевиз мэдээлжээ.

Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хойд Солонгосын хөөргөсөн пуужин баллистик пуужин байж магадгүй аж. Пуужингийн дайралтаас болгоомжлохыг хөлөг онгоцнуудад анхааруулжээ.

Мөн БНСУ Пеньяныг дахин пуужин хөөргөж магадгүй гэж үзэж, нөхцөл байдлыг ажиглаж буйгаа мэдэгдсэн байна. БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралджээ.

Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, баллистик пуужин туршсаар байгаа юм. 2022 он гарсаар тус улс ес дэх удаагаа пуужин туршлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх лхагва гарагт болох учир БНАСАУ урьтаж пуужингийн туршилт хийж байна гэж ажиглагчид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top