Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) Захирлуудын зөвлөл хуралдаж, ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Мөн тус хоёр улсын нутаг дэвсгэрт IBA холбооны тэмцээнийг зохион байгуулахгүй гэж мэдэгджээ.
Сонирхолтой нь Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүнээр Оросын иргэн Умар Кремлев ажилладаг. Умар холбоогоо орхих эсэх нь удахгүй тодорхой болно. Саяхан Европын жүдо бөхийн холбоо орос тамирчдыг хассаны дараа тус холбооны тэргүүн, Оросын иргэн С.Соловейчик ажлаа өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Спорт дайн 2 зэрэгцэх үү ,энэ чинь хулгай хийж байж хулгайг эсэргүүцдэг гэсэнтэй адил.Эргүүтэх юмаа мөн олов оо,жаахан бодвол яасан юм?
АНУ-аас санхүүждэггүй л юм бол спортынхон улс төржихөө болимоор юм. Спорт улс төр хоёр нэг тавцанд байх ёсгүй.