Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. гал гарсан өрсөлдөөнтэй тус тоглолтыг Спортын төв Ордонд үзэгчид зүү орох зайгүй цуглан үзэж байна гэхэд болно.
Тэгвэл эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчиддоо нэгэн сайхан мэдээ дуулгая. Дээд лигээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдууулан маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Спортын төв Ордонд болох “Хасын Хүлэгүүд”, “Алтандорнодын Дайчид” багуудын тав дахь тоглолтыг эмэгтэйчүүдэд үнэгүй үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тоглолт 19 цагаас эхлэнэ шүү, эрхэм бүсгүйчүүд ээ. Та бүхэнд аз жаргал хүсье.
Сэтгэгдэл ( 0 )