Украинтай хийж байгаа дайны улмаас дэлхийн спортын ертөнцөөс хасагдаад байгаа ОХУ-ын Спортын яамнаас ТУХН, БРИКС-ийн гишүүн орнуудтай спортын лиг байгуулах, наадам хийхээр хэлэлцээр хийж эхлээд байгаа. ТУХН байгууллага нь Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Узбекистан гэсэн гишүүнтэй бол БРИКС-ийн гишүүн орнууд нь Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ юм.
ОХУ-ын уран сайхны гимнастикийн холбооны тэргүүн Ирина Винер-Усманова энэ талаар “Шинэ лиг байгуулагдвал Монгол тэргүүтэй Азийн орнуудыг бас оруулья. Бид чинь Евразийн улс. Ер нь ОХУ-ын баг Азийн наадам, Азийн янз бүрийн тэмцээн уралдаанд оролцмоор байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bolij uz...uheh muruuruu uursduu bas maniigaa chireh ni...hezee btlaa bid nart iim ih hairtai bolchihoov....