МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд комиссоос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй гишүүддээ хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээний үеэр ОУОХ-ноос жэндерийн тэгш байдлын тал дээр баримталж буй бодлого, комиссоос цаашид хийх үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөв.
Тус комиссын зүгээс ойрын өдрүүдэд хэд хэдэн цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 9, 10-нд спорт холбоод болон тамирчдад зориулсан сургалт зохион байгуулна. Мөн 14-18-ны өдрүүдэд олимпод оролцсон эмэгтэй тамирчид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчидтай цуврал уулзалт ярилцлага хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )