Аялал, жуулчлалын “Орел и решка” буюу “Сүлд үү, тоо юу” нэвтрүүлгийг монголчууд бид сайн мэднэ. Харамсалтай нь тус нэвтрүүлгийг гаргахаа больж байгаагаа Пятница сувгаас мэдэгдлээ. Учир нь энэ нэвтрүүлгийг Украины TeenSpirit компани бэлтгэдэг юм байна. Хоёр орны хооронд үүссэн дайны улмаас ийнхүү энэхүү сонирхолтой төсөл зогсож байгаа юм. Ингээд “Сүлд үү, тоо юу” нэвтрүүлгийн халуухан хөтлөгчдийг дахин нэг дурсацгаая.
Настя Ивлеева
Ивлеевагийн хувьд энэ нэвтрүүлэг их урлагт гарах зам нь болж өгсөн. Өмнө тэр инстаграмд л алдартай байсан бол “Сүлд үү, тоо юу” төсөлд орсноор улс орон даяар нэрд гарсан билээ. Настя 14, 16, 19, 23, 25-р бүлэгт гарсан.
Жанна Бадоева
Энэ нэвтрүүлгийн хамгийн алдартай нэвтрүүлэгч гэж хэлэхэд болно. Жанна, Андрей Бедняков хоёр анх зоос хаяж, сүлд, тоогоор нь азаа үзэж байсан юм. Тэрээр 1-3 дугаар бүлэг, 10-р бүлэгт хөтлөгчөөр ажилласан.
Регина Тодоренко
Регина энэ нэвтрүүлгээр алдаршсан. Украин бүсгүй нэвтрүүлгийн 8, 9, 13, 15-р бүлэгт ажилласан.
Леся Никитюк
Хамгийн халуухан хөтлөгч. Леся 4, 5, 12, 13-р бүлэгт оролцсон.
Анастасия Короткая
Анастасия Короткой энэ нэвтрүүлгээр нэрд гараад зогсохгүй насны ханиа олсон. Тэр Андрей Бедняковтой гэрлэсэн. Короткая 6, 7, 10, 11 дүгээр бүлгийг хөтөлсөн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ 7 хоногт африкийн цувралууд нь ТВ9 ээр гарч байна сонирхолтой
Украины тв-н нэвтрүүлэг биз дээ
khamgiin uzekh durtai nevtruuleg bsan...gunig yumaa...
ymar yum ch bdin lol