Сэлэнгэ аймагт өглөө зумба фитнесс, нийтийн бүжгийг үнэ төлбөргүй болгожээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 17 дахь өдрөө өрнөж, аянд нэгдэх оролцогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжиж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаа иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэр гаргасан нь саяхан.

Иргэд энэ шийдвэрт ам сайтай байна, оролцогчийн тоо ч өссөөр байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэг спининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийжээ. Аймгийн хэмжээнд 12 цэгээс “Илүүдэл жингүй-Эртэч Монгол”аян иргэдэд хүрч байгаа юм. Онцолж хэлбэл, тус аймагт энэ өдрөөс эхлэн 06:30-07:30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийг иргэдэд үнэ төлбөргүй үйчилж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top