Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Центр-Апартмент” хотхоны орцонд утаажилт үүссэн гэх дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход, тус байрны гаражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин шатаж байжээ. Аврагчид 30 минут ажиллаж, галыг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 21 иргэнийг эсэн мэнд гаргажээ.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Шүрт” хотхоны автомашины зогсоолд иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг онцгойгийнхон унтрааж аюулгүй болгожээ.
Одоогоор дээрх галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )