Чөлөөт бөх: ДБНХ эмэгтэй шүүгчдийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ олимпын циклд жендерийн тэгш эрхийг хангах бодлого явуулна. Үүний дүнд шүүгч, дасгалжуулагч, удирдлагын ажилтны дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэх зорилготой байна.

Ирэх тавдугаар сард ДБНХ-ноос эмэгтэй шүүгч, дасгалжуулагч нарт семинар курс, сургалт явуулна. Наймдугаар сарын 5-6-нд Английн Бирмингемд болох Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний шүүгчдийн 70 хувийг эмэгтэй байхаар зохион байгуулагчидтай тохиролцжээ.

Одоогийн байдлаар ДБНХ-нд 101 эмэгтэй шүүгч байгаагийн дөнгөж арав нь дээд зэрэглэлийн шүүгч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top