Хойд Солонгос ШИНЭ ТӨРЛИЙН пуужин туршжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Хойд Солонгос саяхан шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин туршсан гэсэн дүгнэлтийг АНУ хийжээ.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр БНАСАУ 2017 онд туршиж үзсэн тив хоорондын баллистик пуужингаас том шинэ пуужин туршсан байна. Уг пуужин нь АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай аж.

БНАСАУ-ын хоёрдугаар сарын 26, гуравдугаар сарын 4-нд туршсан пуужингууд нь шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

Мөн БНСУ-ын цэргийнхэн БНАСАУ Пеньяны ойролцоогоос баллистик пуужин хөөргөсөн талаар мэдээлсэн юм. Пуужин 270 км орчим зайг туулж, 550 км-ийн өндөрт хөөрчээ.

Энэ туршилт нь 2022 он гарсаар БНАСАУ-ын хийж буй ес дэх пуужингийн туршилт юм.

БНАСАУ хоёрдугаар сард тагнуулын хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд пуужин туршиж байгаа талаараа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top