NBA: ЛеБрон Жеймс түүхэн амжилт тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Америкийн сагсан бөмбөгийн Лейкерс багийн од Леброн Жеймс “Финикс санз” багтай хийсэн тоглолтод (111:140) зургаан оновчтой дамжуулалт өгснөөр НБА-д хийсэн дамжуулалтын тоогоо 10 мянгад хүргэлээ.
 


Ингэснээр Жеймс 10 мянгаас дээш оноо авч, 10 мянгаас олон оновчтой дамжуулалт өгөн, 10 мянгаас дээш самбараас бөмбөг авсан цорын ганц сагсан бөмбөгч болж байгаа юм.
 


НБА лигийн хамгийн олон дамжуулалт өгсөн тамирчид
 

1. Жон Стоктон 15 806

2. Жейсон Кидд 12 091

3. Крис Пол 10 894

4. Стив Нэш 10 335

5. Марк Жексон 10 334

6. Мэжик Жонсон 10 141

7. Леброн Жеймс 10 004.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top