Мэргэжлийн сүмогийн Магаки ояката буюу Хакүхо өсвөрийн сүмочдын “Хакүхо Цом” тэмцээнээ ирэх дөрөвдүгээр сарын 3-нд Токио хотын Оота дүүргийн Спорт цогцолборт хийх болсноо зарлалаа.
Өнгөрсөн жил тус тэмцээн коронавирусний улмаас цуцлагдсан билээ. Энэ жил хоёрдугаар сарын 18-нд болох товтой байсан ч хойшлогдоод байсан юм.
Тэмцээнд оролцох 600 тамирчин, тэдний эцэг эх, асран хамгаалагч 1500 хүн, нийт 2100 гаруй хүн л Спорт цогцолборт орох бөгөөд үзэгчгүй. Халдвараас сэргийлэх зорилгоор нээлт, хаалтын ёслол хийхгүй, YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.
Энэ тэмцээнд одоо Хаврын тэмцээнд барилдаж байгаа бөхчүүдээс маэгашира Ооношёо, Котоновака, Котошёохо, жюүрёогийн Оохо нар оролцож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )