Украины дайны улмаас ОУОХ тэргүүтэй олон спорт холбоод ОХУ-ын багийг тэмцээн уралдаанаас хассан. Харин Олон улсын жүдо бөхийн холбооноос Орос, Беларусын багийг IJF холбооны нэр дээр оролцохыг зөвшөөрсөн юм.
Гэвч ОХУ-ын жүдо бөхийн холбооноос Олон улсын жүдо бөхийн холбоо, Европын жүдогийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнд түр хугацаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Мэдэгдэлд “Гадаад улс төрийн байдлаас шалтгаалан ийм шийдвэр гаргахад хүрлээ. Одоогийн нөхцөл байдалд тэмцээн болж байгаа улс оронд очиход маш хүндрэлтэй болсон. Мөн шигшээ багийн тамирчдынхаа аюулгүй байдлыг хангахад хэцүү байна” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )