БНАСАУ өнөө өглөө /2022.03.16/ баллистик пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон талаар “Ёнап” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр БНАСАУ пуужингаа Пеньяны ойролцоогоос хөөргөсөн байна.
Энэ туршилт нь 2022 он гарсаар БНАСАУ-ын хийж буй 10 дахь пуужингийн туршилт юм.
Хойд Солонгос саяхан шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин туршсан билээ. Уг пуужин нь АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай байжээ.
Сэтгэгдэл ( 0 )