Futsal: Өнөөдөр манай шигшээ баг Мьянмарын багтай тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Монголын Футзалын Үндэсний шигшээ баг Тайланд улсын урилгаар "NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022" тэмцээнд оролцож байна.

Тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Иран улсын шигшээ багийн эсрэг хийлээ. Тус тоглолтод манай шигшээ багийн хоёр хаалгач болон чухал хоёр тоглогч Ковид-19 шинжилгээний хариунаас шалтгаалан, тоглолтод оролцож чадсангүй.

Ираны шигшээ баг тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглож байсан бөгөөд шигшээ баг маань үндсэн цагт 8-0 харьцаатайгаар хожигдол хүлээлээ.

Манай шигшээ баг өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Мьянмар улсын шигшээ багтай тоглоно.

Шууд үзэх: https://instat.tv/football/matches/2236056

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дуулиан 2020(202.126.89.218) 2022 оны 03 сарын 16

манай залуучууд 2-0 хожигдсон байна.

0  |  0
Top