Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Аойяма Японы иргэн болжээ. Зодог тайлаад Сүмогийн холбоонд оякатагаар үлдэхэд Японы иргэншилтэй байх шаардлагатай.
Касүгано дэвжээний Аойяма энэ жил 35 настай бөгөөд оякатагийн лиценз авч чадсан эсэх нь тодорхойгүй байна.
Даниэль Иванов буюу Аойяма 190 см өндөр, 200 кг жинтэй. Сэкивакэ цол хүртэж байсан. Уран барилдааны шагнал 1, Дайчин барилдааны шагнал 4 авч байжээ.
Европын бөхчүүдээс өмнө нь Болгарын озэки Котоошюү Японы иргэн болж байв.
Сэтгэгдэл ( 0 )