Украин сүмоч япончуудын уухайн дунд 3 дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Японы Осака хотноо үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдрийн барилдаанд Украины анхны бөгөөд цорын ганц сүмоч Шиши гурав дахь ялалтаа авлаа.  Түүнийг Украины уугуул хэмээн зарлуулан дохён дээр гарахад Бөхийн өргөөнд ирсэн үзэгчид, алга ташин уухайлж, халуун дотноор дэмжиж байгаа билээ.

Өнөөдөр Шиши макүшитагийн 14 дэх бөх Осанайг ёритаоши мэхээр ялсан. Сэтгүүлчид Украины дайны талаарх сэтгэгдлийг нь сонсох гэж оролдсон ч Шиши хариу өгсөнгүй.

Сергей Соколовский 1997 оны нэгдүгээр сарын 16-нд Украины Запорожи мужийн Мелитополь хотод төрсөн. 5 настайгаасаа чөлөөт бөх барилдаж, 15 настайдаа сүмо бөхөд урважээ.

Сонирхогчдын сүмо барилдаж байхдаа Залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд хүнд жинд хүрэл медаль хүртсэн.

2016 онд Монголд болсон ДАШТ-д мөн үнэмлэхүй жинд хүрэл медаль авч байжээ. 2020 онд мэргэжлийн сүмод орж, 7 башё дараалан 50 хувийн амжилтаа хийж, макүшитад дэвшсэн билээ. 191 см өндөр, 162 кг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top