Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Дарья Белодед Японы Никкан Спортс сонинд онлайн ярилцлага өгсөн байна.
Дарья саяхан инстаграмдаа Киев хотын бөмбөгдөлтөд өртсөн зургийг оруулж, “Энэ Оболон дүүрэгт би өссөн. 20 жил амьдарсан. Алуурчид аа, энэ бүхний төлөөс та нарт 10 дахин хүнд тусаасай” гэж бичсэн байлаа.
Онлайн ярилцлагаар тэрээр “Би одоо Испанид цугларалтад гараад байна. Украинд бэлтгэл хийх ямар ч боломж алга. Дэлхий дахин биднийг ойлгож байгаа. Эрүүл сэтгэдэг хүн бүр Путин, Оросын армийн эсрэг байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амжилт