Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр хүүгээ хутгалж, хөнөөгөөд өөрийнхөө амь насыг хохироохыг завдсан этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 настай эрэгтэйг түүний төрсөн эцэг болох 50 настай эрэгтэй цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна.
Сэжигтэн этгээд хэрэг үйлдэх үедээ хүүтэйгээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр хүүхдээ хөнөөснийхөө дараа өөрийнхөө хоолойг зүсэж, амиа хорлохыг завдсан байна. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа ажээ.
Үндэсний статистикийн хорооны “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрийн өнөөгийн байдал” судалгаанаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байна.
Архины хэрэглээ нэмэгдсэнээс үүдэж, үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн тоон мэдээлэл бий. Түүнчлэн нийт гэмт хэргийн 68 хувь нь архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна.
Сэтгэгдэл ( 4 )
Орон сууцны байрны 1 давхар дахь дэлгүүрт архи согтууруулах ундаа зарахаа больчихвол ахуйн хүрээний архидалт бараг л байхгүй болно доо. Олон гэр бүл үр хүүхэд аав ээж амар тайван амьдрах болно шүү. Архидалттай хийх тэмцлийн анхны шат л энэ юм байгаам. Төрийн томчууд маань архидалттай үнэнээсээ тэмцье гэж бодохгүй хий л лоозогноод байна даа.
Эцэг хүү хоёр нийлж архи ууж байдаг .....\nҮнэхээр харамсалтай ..............\n
Харамсалтай, даанч яавдаа. Ажилгүйдэл ядуурал нөлөөлж байна
Даан ч яав даа. Хайрын сайхан хүүгээ байхгүй болгодог мангас юмаа чи