Боксын УАШТ маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Боксын насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэ жилийн УАШТ-ийг XX Зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Тэмцээн гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. MNB SPORT" суваг шууд дамжуулан үзүүлэх юм.

Монголын боксын холбооноос энэ сард Ази Тивийн Хошой Аварга, Монголын Боксын Спортын Ууган Гавъяат Тамирчин, Ардын Багш  Х.Алтанхуягийн нэрэмжит  Боксын Залуучуудын Улсын Аварга  шалгаруулах тэмцээнийг Булган Аймгийн Спорт ордонд амжилттай зохион байгуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top