Леброн Жеймс НБА-гийн 2 дахь мэргэн бууч боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймс өнөөдөр Вашингтон багийн эсрэг тоглолтод 38 оноо авч, НБА лигийн Бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын хоёрт бичигдэж эхэллээ.

Леброны нийт оноо 36947 болж, Юта Жазз багийн төвийн тоглогч Карл Мэлоуны 36928 оноог гүйцэв.

Эхний байрт Лейкерс-ийн домог  Карим Абдул-Жаббар (38387 оноо) заларсан хэвээр байна.

Леброн Жеймс лигийн түүхэнд оноогоор 2, оновчтой дамжуулалтаар 7, самбараас бөмбөг авалтаар 39-д бичигдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top