Дэлхийг сартай өндөр хурдны интернетээр холбоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

АНУ Дэлхийг сартай холбох өндөр хурдны интернет боловсруулах төсөлд зориулж 650 мянган ам.доллар төсөвлөсөн тухай Space.com мэдээлжээ.

Тус улсын “Aquarian Space” стартап компани ирэх жилүүдэд Дэлхийг сартай, цаашид Ангараг гарагтай өргөн зурвасын сүлжээгээр холбох төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Хурд нь 4К нарийвчлалтай стриминг үзэхэд хангалттай аж.

“Aquarian Space” компани сүлжээгээ “Solnet” гэж нэрлэх санал гаргаад байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор сүлжээг хурдны хиймэл дагуулын харилцаа холбооны систем дээр суурилан байгуулах гэнэ.

2021 оны байдлаар, сар болон сар орчим 13 нисдэг аппарат, хиймэл дагуул байсан бол 2030 онд гэхэд эдгээрийн тоо 200-ыг давна. Ингэснээр олон тэрбум ам.долларын эдийн засаг бий болгох боломж бүрдэх гэнэ. Гэхдээ Дэлхийтэй найдвартай харилцаа холбоогүйгээр энэ нь боломжгүй гэж тус компанийн мэдэгдэлд онцолжээ.

“Aquarian Space” компани НАСА агентлагтай хамтран сартай холбоотой төсөл хэрэгжүүлж буй хэд хэдэн компанитай техникийн зөвлөгөөн хийж байна. Тус компанийн мэдэгдэж буйгаар, хэрэглэгчдэд тус сүлжээг ашиглахын тулд тохируулгаа өөрчлөх шаардлагагүй аж. “Solnet” сүлжээг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top