Б.Билгүүн Шилдэг тоглогч, Д.Пүрэвдорж Шилдэг дасгалжуулагчааар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн энэ улирлын тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.  “Хасын Хүлэгүүд”, “Эрдэнэтийн Уурхайчид” багийн финалын цувралын 4 дэх тоглолт Спортын төв ордонд боллоо.

Эхний гурван тоглолтод ялсан “Хасын Хүлэгүүд” багийнхан ялбал аварга болж, “Уурхайчид” ялбал цувралын 5 дахь тоглолт гарахаар байв. Уурхайчид тоглолтын эхнээс оноо тэргүүлж эхэлсэн ч алдаа гаргадаг, бөмбөг таслуулдаг хуучаараа оноо алдсаар ээлжит ялагдлаа хүлээв.

Уурхайчдын лидер Т.Санчир тун сайн тоглож, 29 оноо авсан ч ялж чадсангүй. Харин “Хасын Хүлэгүүд” баг хувилбар сайтай, тайван тогтвортой тоглосоор Лигийн долоо дахь түрүүгээ хүртлээ. Легионер Хэмилтон 24 оноогоор багтаа том тус хүргэлээ.

2022 оны Янзтай Дээд Лигийн финалын үнэ цэнэтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн

2022 оны Янзтай Дээд Лигийн шилдэг дасгалжуулагчаар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top