Олимпын аварга Гейбл Стивсон зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Токио олимпын чөлөөт бөхийн төрлийн хүнд жингийн аварга, АНУ-ын бөх Гейбл Стивсон оюутны NCAA лигийн аварга болж, Шилдэг бөхөөр шалгарсныхаа дараа албан ёсоор зодог тайллаа.

Ялсныхаа дараа тэрээр борцовкоо тайлж, дэвжээн дээрээ орхисон нь бөхчүүдийн хэлээр зодог тайлж байгаа хэрэг юм. Стивсон 21 настай. Өнгөрсөн жил Токиод түрүүлснийхээ дараа чөлөөт бөхөд тавьсан зорилгоо биелүүллээ, мэргэжлийн бөхийн WWE холбоонд орно гэж мэдэгдэж байсан билээ.

Оюутны лигийн тэмцээний финалд тэр АНУ-ын сонгомол барилдааны шигшээ багийн Колтон Шульцийг ялжээ.

Стивсоноос гадна Янни Диакомихалис (67,5 кг), Ник Суриано (56,5 кг), Роман Браво-Янг (60 кг), Ник Ли (64 кг), Райан Дикин (71 кг), Киган О’ Тул (75 кг), Картер Староччи (79 кг), Аарон Брукс (83,5 кг), Макс Дин (89 кг) нар оюутны аварга болцгоолоо.

NCAA лигт Пенсильваний их сургуулийн баг тэргүүлж, Мичиган, Айовагийн их сургуулийн багууд удаалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.2) 2022 оны 03 сарын 22

Бехийн шизо гэж байдаг бол тэр нь энэ сугар-эрдэнэ гээч нехерт туссан бололтой, бехтэй л холбоотой юу ч яах вэ гэсэн шиг юмнууд нийтлэх, ихэнх нь энэ мэдээ шиг монголд ямар ч хамаагуй тэнэг тэнэг юм байх юм

0  |  0
Top