Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу Улсын их дэлгүүрийн ард байрлах орон сууцанд ахуйн хэрэглээний хий дэлбэрч, утаажилт үүсгэжээ.
Тухайн орон сууцанд оршин суух иргэнээс “Нэгдүгээр давхрын айлд дэлбэрэлт болж, их хэмжээний утаа гарч байна” гэсэн мэдээллийг цагдаагийн газарт ирүүлсэн байна. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад, тус тоотод оршин суудаг Япон улсын иргэн 80 настай эмэгтэй гэрийнхээ цахилгаан зуухыг унтраалгүйгээр хажууд нь ахуйн хэрэглээний хий тавьсан нь эрсдэл үүсгэжээ.
Улмаар халалтын улмаас газ дэлбэрч, орчинд утаажилт үүсгэсэн байна. Хий дэлбэрэх үед гэрийн эзэн эмэгтэй эзгүй байсан гэх ба хүн гэмтэж бэртээгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )