Украинд хийж байгаа дайны улмаас дэлхийн спортын ертөнцөөс хөөгдөн, тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын тамирчид дотоодын тэмцээнд л оролцох эрхтэй үлдээд байгаа.
ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өчигдөр ҮОХ-ны гишүүдтэй уулзалт хийх үеэрээ гадаадын нөхөрсөг орны тамирчдыг аль болох олноор урьж, оролцуулахыг даалгалаа.
Удахгүй хоригийн үед дотооддоо зохион байгуулах тэмцээний хуваарь гаргах юм. Гадаадаас тамирчид ирж оролцсон тэмцээнийг ДАШТ, Европын аваргын тэмцээнтэй ижил хэмжээнд авч үзэх гэнэ. Шагналын мөнгө, Гавьяат тамирчин, ОУХМ цолыг ч дэлхийн аварга болсонтой адил олгоно. Ингэж байж шилдэг тамирчдаа гадаад улсад алдахаас сэргийлнэ гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ha ha ha buur balarch bn, malnuud
Орост ямар олигтой тэмцээн болов гэж дээ, хэдэн бөх л очино биз